Нууцлал, үйлчилгээний нөхцөл

Хэрэгжиж эхлэх огноо:

Энэхүү Нууцлалын бодлого нь “Sonos” цахим сонсдог номын аппликейшнд зориулагдсан бөгөөд таны мэдээллийг зөвхөн үйлчилгээ үзүүлэх болон шинэчлэн сайжруулах зорилгоор ашиглах болно. Иймд, та манай үйлчилгээг ашиглаж эхэлснээр хувийн мэдээллээ бүртгүүлэх болон ашиглах зөвшөөрлийг өгсөн гэж үзнэ. Нууцлалын бодлогод өөрөөр тодорхойлоогүй бол энд ашиглагдах нөхцөлүүд нь үйлчилгээний ерөнхий нөхцөлтэй нийтлэг агуулгатай байна.

  1. Хувийн мэдээлэл бүртгэх болон засварлах, ашиглах

    Бид таны хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг үзүүлж, түүнийгээ байнга сайжруулж байх зорилгоор мэдээллүүдээ ангилан бүртгэдэг болно. Үүнд:

  2. Бүртгэх мэдээллийн төрөл

    2.1 Хувийн мэдээлэл

    Бид санал болгож буй үйлчилгээгээ танд илүү сайнаар хүргэхийн тулд тантай холбоо тогтоох боломжтой таныг илэрхийлэх хувийн мэдээллүүдийг мэдэх шаардлагатай болдог. Хувь хүнийг ялган таних мэдээлэлд дараах төрлийн өгөгдлүүд багтах бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй байж болно.

    Үүнд:

    • Овог, нэр, Цахим шуудангийн хаяг, гар утасны дугаар, төрсөн он сар өдөр болно.

    2.2 Үйлчилгээ үзүүлэгчид

    Бид санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээндээ дүн шинжилгээ хийж, илүү сайжруулах зорилгоор гуравдагч талын хувь хүн, албан байгууллагатай хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа авах боломжтой. Тэдгээр гуравдагч талын этгээдүүд нь зөвхөн бидний нэрийн өмнөөс өгөгдөл, мэдээлэлд хандаж ажил үүрэг гүйцэтгэх боломжтой байх бөгөөд бусад зорилгоор ашиглахгүй, задруулахгүй байх үүрэг хүлээнэ.

  3. Өгөгдлийг устгах

    Sonos books дээрх хувийн мэдээллийг устгахын тулд хэрэглэгчдэд хоёр сонголт байна:

    1. Өөрөө устгах: Хэрэглэгч өөрийн хувийн мэдээллээ www.mid.mn цахим хуудаснаас шууд устгах боломжтой.
    2. Устгах хүсэлт: Хэрэглэгчид бүртгэлтэй и-мэйл хаяг эсвэл гар утасны дугаараараа Sonos номтой холбогдож устгах хүсэлт гаргаж болно.

    Эдгээр сувгийн аль нэгээр нь устгах хүсэлтийг хүлээн авмагц Sonos books нь хэрэглэгчийн мэдээллийг ажлын 3 өдрийн дотор үйлчилгээнээс устгах болно.

  4. Бусад үйлчилгээний холбоосууд

    Бидний үзүүлж буй үйлчилгээнд хамтрагч байгууллагуудын цахим хуудас, апп зэрэгрүү үсрэх холбоосууд байрлах бөгөөд та тэдгээр холбоосон дээр дарснаар тухайн цахим хуудас руу хандалт хийгдэх учир тухайн цахим хуудас болон үйлчилгээтэй холбоотой нууцлал, үйлчилгээний бодлогыг нягталж байхыг зөвлөж байна. Уг цахим хуудас, үйлчилгээ, апп-тай холбоотой гарсан асуудалд бид хариуцлага хүлээхгүй гэдгийг анхаарна уу.

  5. Хүүхдэд хамаарах бодлого

    Бид 13 нас хүрээгүй иргэний хувийн мэдээллийг цуглуулдаггүй ба хэрэв таны хүүхэд болон бусдын асран хамгаалалтад байдаг 13 нас хүрээгүй хүүхэд бидэнд хувийн мэдээллээ өгсөн тухай олж мэдсэн бол бидэнд мэдэгдэнэ үү. Бид эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр цуглуулагдсан өгөгдөл, мэдээллийг устгах арга хэмжээ авах болно.

  6. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах

    Бид цаг үеийн нөхцөл байдал, эрх зүйн орчноос шалтгаалан энэхүү нууцлалын бодлогод өөрчлөлт оруулж болох ба тухай бүрд нь танд мэдэгдэж, мэдээллээ энэхүү хэсэгт шинэчлэн байршуулж байх болно.

    Нууцлалын бодлогод өөрчлөлт орж, хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхээс өмнө таны бүртгэлтэй и-мэйл хаягруу холбогдох мэдэгдлийг хүргүүлэх болно. Хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх хугацааг энэхүү Нууцлалын бодлого бүхий хуудасны дээд хэсэгт заасан болно.

    Нэмэлт өөрчлөлт бүхий нууцлалын бодлого нь энэ хуудсанд нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болох ба өөрчлөлтийг хянаж байхыг танд зөвлөж байна.

  7. Бидэнтэй холбогдох

    Хэрэв танд энэхүү Нууцлалын бодлоготой холбоотой асуулт байвал бидэнтэй холбогдоно уу.

Цахим шуудангийн хаяг: contact@sonos.mn

Утасны дугаар: 1800-1122