Роалд Даль гэж хэн бэ? Роалд Даль (1916 оны есдүгээр сарын 13 – 1990 оны арваннэгдүгээр сарын 23) нь Норвеги гаралтай Британийн зохиолч, богино өгүүллэгийн зохиолч, яруу найрагч, сценарист, дайны үеийн сөнөөгч нисгэгч байв.Роалд нь Норвегийн үндэсний баатар, туйлын судлаач Роалд Амундсений нэрээр нэрлэгдсэн. Тэрээр Уэльст хотод чинээлэг Норвегийн цагаач эцэг эхийн гэр бүлд төрсөн бөгөөд амьдралынхаа ихэнх хугацааг Англид өнгөрөөсөн. Тэрээр 1940-өөд онд хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан бүтээлүүдээрээ алдартай болж, дэлхийн хамгийн их борлуулалттай зохиолчдын нэг болжээ. Түүний зохиолууд: Роалд Даль "Жеймс ба аварга тоор" , " Чарли ба Шоколадны үйлдвэр", "Матилда", "Шуламууд" гэх мэт алдартай зохиолуудыг бичиж байв.