Даниел Ж. Сигел гэж хэн бэ? Даниел Ж. Сигел 1957 оны 7-р сарын 17-нд төрсөн тэрээр UCLA -д Анагаах Ухааны Сургуулийн сэтгэцийн эмгэг судлалын клиникийн профессор, "Mindsight Institute" -ийн гүйцэтгэх захирал юм. Тэрээр UCLA-д Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн судлаачаар ажиллаж байсан бөгөөд гэр бүлийн харилцааг судлаж, хавсарсан туршлага нь сэтгэл хөдлөл, зан байдал, намтар дурсамж, өгүүлэмжид хэрхэн нөлөөлдөгийг онцолж байв. Сурган хүмүүжүүлэгч тэрээр Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгийн хүндэт гишүүн бөгөөд хэд хэдэн хүндэт тэтгэлэгт хамрагдсан. Сигел нь мөн олон нийтийн оюун ухааныг хөгжүүлэхэд чиглэсэн онлайн сургалт, биечлэн семинар зохион байгуулдаг байна. Түүний сэтгэлзүйн эмчилгээ нь хүүхэд, өсвөр насныхан, насанд хүрэгчид, хосууд, гэр бүлүүдийг хамардаг бөгөөд олон олон хүмүүс түүний эмчилгээнд хамрагдаж байжээ. Түүний бүтээлүүд: "Гойд ухаалаг хүүхдүүд", " Сэтгэлгээ" , "Хөгжиж буй тархи" гэх зэрэг бүтээлийг олны хүртээлээ болгожээ.