Питер Фердинанд Дракер

Питер Фердинанд Дракер

Питер Фердинанд Дракер гэж хэн бэ? Питер Фердинанд Дракер ( 1909 оны 11-р сарын 19, Вена - 2005 оны 11-р сарын 11, Кларемонт) - Австри гаралтай Америкийн эрдэмтэн, эдийн засагч, публицист, багш, 20-р зууны хамгийн нөлөө бүхий менежментийн онолчдын нэг бөгөөд түүний зохиол бүтээлүүд нь орчин үеийн бизнесийн философи, практик үндэс суурийг тавихад хувь нэмрээ оруулсан юм. Тэрээр менежментийн онол, практикийн сэдвээр хамгийн алдартай, хамгийн нөлөө бүхий сэтгэгчид, зохиолчдын нэг юм. Түүний зохиол бүтээлүүд нь 20-р зууны сүүлчээр өрнөсөн хувьчлал, төвлөрлийг сааруулах зэрэг олон томоохон үйл явдлуудыг зөгнөсөн байдаг. Түүний бүтээлүүд: "Өөрийгөө удирдах нь", "Өдөр бүр Дракертай хамт" ,"Инноваци ба бизнес эрхлэлт" зэрэг олон номуудыг олны хүртээл болгожээ.

Зохиолчийн оруулсан номнууд

Өдөр бүр Дракертай хамт

Өдөр бүр Дракертай хамт

Аудио ном:

Үнэ:

₮ 25,500

(Хязгааргүй сонсох 1 сарын эрх)