Р. Л. Стивенсон

Р. Л. Стивенсон гэж хэн бэ? Шотландын зохиолч, яруу найрагч, дэлхий даяар уншдаг адал явдалт олон арван роман, туужийн зохиогч, английн романтизмын сод төлөөлөгч Роберт Луйс Стивенсон 1820 онд Эдинбург хотод төржээ. Эдинбургийн Их сургуульд инженер мэргэжлээр, дараа нь хуулийн тэнхимд суралцаж төгссөн байна. Идэр насандаа шөнийн клубийн дуучин бүсгүй Кэт Драмондод сэтгэлтэй болсон ч эцгийнхээ дарамтаас болж хүсэл нь биелсэнгүй. "Пентландын бослого" хэмээх анхныхаа номыг 26 насандаа хэвлүүлжээ. Тэр цагаас хойш бид бүхний унших дуртай "Эрдэнэ нуусан арал", "Хар сум", "Хулгайлагдсан нь" зэрэг хэдэн арван роман, тууж, өгүүллэг бичсэн ба түүний уран бүтээлийн өв яндашгүй арвин юм. Нийтдээ 200 гаруй бүтээл туурвижээ. Р.Л.Стивенсоны уран бүтээл дараа үеийнхээ олон зохиолчдод хүчтэй нөлөө үзүүлсэн ба Х.Л.Борхес, В.Набаков зэрэг утга зохиолын аваргууд өндрөөр үнэлсэн байдаг. Түүний бүтээлүүд: "Эрдэнэ нуусан арал", "Хунтайж Отто", "Хулгайлагдсан нь", "Хар сум", "Буруу хайрцаг", "Катриона", "Эбб-Тид" зэрэг номуудыг бичжээ.

Зохиолчийн оруулсан номнууд

Чөтгөрийн лонх

Чөтгөрийн лонх

Аудио ном:

Үнэ:

₮ 25,500

(Хязгааргүй сонсох 1 сарын эрх)