Та өөрийн бие эрхтний мэдрэлийн бүтцийн талаар хэр их мэддэг вэ? Зохиолч номынхоо “Арьс үс“ бүлгийг бичихдээ л цогцсын гар хэсэгт зүсэлт хийж, хүний арьсыг хүртэл хуулж үзсэн гэдэг. Анх эхээс төрөхдөө л нэг бөөр нь ажилладаг байсныг мэдсэн цагаас хойш зохиолч биеийнхээ талаар судлах сэдэл авч номоо бичиж байсан түүхтэй. Урьд өмнө нь сонсож байгаагүй, хүний биеийн бүтцийн хачирхалтай баримтуудыг тус номоос та сонсох болно.
Далайн усанд хөвөх нэг эстээс ухаант хүн болох хомо сапиенс өөрсдийн хэрэгцээнд зохицсон бие махбодыг хэрхэн бүтээсэн талаар сонирхолтой түүхийг мэддэг болно. Арьсны гадна давхаргын бүтэц, нүд, шүлс гээд биеийн эрхтнүүдийн талаар сонирхолтой баримтуудтай танилцана. Өөрийн биеийг илүү ихээр анзаарч ажиглах сэдэл төрнө.
Бие эрхтнийхээ бүтэц, онцлогийн талаар мэдэхийг хүссэн хэн бүхэн Сонирхолтой, хачирхалтай тоо баримт сонирхон үздэг хүмүүс Анагаахын чиглэлээр суралцаж буй оюутнууд Шинжлэх ухааны ном хайж буй хүмүүс