Хятадын эгэл ардын ахуй амьдрал, байгаль дэлхийн зохилдлогоо, зохиолчийн сэтгэлийн нигүүлсэнгүй байдал, реалист сэтгэхүйг өгүүлэх энэхүү ном 1986 оноос өнөөг хүртэл бичигдсэн 21-н шилдэг богино өгүүллэгээс бүтсэн юм. Хэн бүхэнд ойлгогдохоор бичигдсэн эдгээр түүвэр нь таны амьдралын харах өнцгийг өөрчлөх болно.
Зохиолчийн олон жилийн бодол сэтгэхүй, нигүүлсэнгүй сэтгэлийг гүн гүнзгий ойлгох болно. Хятад хүмүүсийн соёл, онцлог байдал, амьдрал ахуйтай танилцана. 1986 оноос өнөөг хүртэлх Хятад хүмүүсийн амьдралын хэв маягийн өөрчлөлтийг ажиглана. Монгол хүмүүст нийтлэг ажиглагддаг Хятад хүмүүсийн талаарх ташаа ойлголтоо анзаарна. Хятад хүмүүст буй сайн сайхан зан чанарт суралцана.
Реалист буюу бодитой сэтгэхүйд суралцаж, гүн гүнзгий судлах сонирхолтой хүмүүс Ойрын хугацаанд Хятад улс руу сурахаар явах гэж байгаа хүмүүс Богино өгүүллэг унших сонирхолтой, цаг зав багатай хүмүүс Хятад улсын соёлын ялгаа, амьдралын үзэл баримтлалын талаар сонирхож буй хүмүүс