Хятад Улсад хүнд хэцүү цаг тохиолдож байх үед өөрт байсан хамаг мөнгөө шавхан хэл мэдэхгүй харь газрыг зорих бүсгүйг Анчи гэнэ. Туулж буй зовлон бэрхшээлээ өөрийнхөө энэ насны үйлийн үр гэж итгэх Хятад цагаач бүсгүйн гунигт хийгээд амжилтад хүрсэн бахархам түүхээс та хаана ч зовлон буй гэдгийг ухаарах болно.
Хүн ямар ч зүйл хийсэн түүний хариу нь эргээд ирдэг гэдгийг дахин ухаарна. Харийн оронд бүх зүйлээ золиосолж очоод амжилтад хүрч чадсан бүсгүйн түүхтэй танилцана. Хятад залуусын эрх чөлөөг хүсэмжилсэн сэтгэлийг Анчи бүсгүйн түүхээр дамжуулан ойлгоно.
Үйлийн үр хийгээд амьдралын утга учрын талаар эргэцүүлэхийг хүссэн хүмүүс Юу ч үгүй хоосноос амжилтад хүрсэн эмэгтэйн түүхийг мэдэхийг хүссэн хүмүүс Хятад Улсын соёлын ялгаа, амьдралын үзэл баримтлалын талаар мэдэхийг хүссэн хүмүүс Түүх, өгүүллэг сонсох дуртай хэн бүхэн