Хотод маш олон дэлгүүр, кино театр, музей, бас амьтны хүрээлэн, өөр бидний мэдэхгүй зөндөө үзэх газрууд бий. Харин хөдөө юу байдаг билээ? Хоёр дэлгүүр, зуны амралтаар хаачихдаг сургуулийн номын сан. Энд сонирхолтой юм юу ч болдоггүй. Харин нэг өдөр дэлгүүрийн үүдэнд наасан “явуулын парк” ирэх тухай зар хүн болгоны сонирхлыг татав. Хүүхдүүдэд үүнээс өөр ярих сэдэв үгүй болжээ. Хотын амьдралд төдийлөн анзаарагдаад байдаггүй хөдөө нутгийн амьдралыг та энэхүү номоос сонсоорой.
Хүүхдийн сэтгэн бодох чадвар нэмэгдэнэ. Саад бэрхшээлийг хэрхэн даван туулж буй үйл явдалтай танилцана. Хот хөдөөгийн ялгааг анзаарна. Хүүхдийн ертөнцөөр аялна.
Хүүхдэдээ сонирхолтой ном хайж буй эцэг эхчүүд Хүүхэд багачууд