Өнөөгийн эрин зуунд мэдээлэл гарын салаагаар урсах элс мэт алга болж, дахиад эрж олоход ярвигтай болжээ. Энэ үзэгдэл фэйсбүүк гэх мэт сөүшл хэмээгдэх орчинд илт мэдрэгддэг. Мэдээлэл хурдтай болсон ч гүехэн, цаг зуурын шинжтэй болов. Мэдээлэл тархацтай болсон ч чанаргүй нь үерийн ус мэт нэмэгдэж, уншигчийг оюуны залхууралд оруулах болов. Ийм цаг дор мэдээллээс чанартайг нь сонгох, бодох, сайн мууг дэнслэх шаардлага зүй ёсоор ургана. Энэхүү номоос та өөрт хэрэгтэй мэдээллээ шүүн ялгаж сурах аргуудыг мэдэж авах болно.
Өөрчилж чадахгүй зүйлст анхаарлаа их хандуулж байснаа анзаарна. Амар тайван, аз жаргалтай амьдрах энгийн аргад суралцана. Өөрт хэрэгцээгүй, мэдэх шаардлагагүй мэдээллийг алгасаж сурна. Таны авч буй төрөл бүрийн мэдээлэл зан авирт тань шууд нөлөөлж байдгийг зохиолчийн бодит түүхээс ойлгоно.
Сэтгэлийн амар амгалан, тайван байдлыг эрхэмлэгч хэн бүхэнд Олон нийтийн сүлжээг (фейсбүүк, инстаграм, твиттер) ихээр ашигладаг хүмүүс Өөрт хэрэгцээтэй мэдээллийг таньж чадахгүй байгаа хүмүүс