TED Talks ном нь илтгэх урлагийн гайхамшгийн тухай өгүүлээд зогсохгүй, амжилттай илтгэл тавихад чинь шаардлагатай мэдээлэл, зөвлөмжийг агуулсан болно. Бидэнд хамгийн их урам зориг өгсөн илтгэгчид болох Боно, Сир Кен Робинсон, Билл Гейтс, Элизабет Гилберт, Салман Хан, Элон маск, Моника Левински болон бусад олон илтгэгчдийг бэлдэхэд Крис Андерсон үргэлж хамтдаа байж, тайзан дээр амжилттай илтгэл тавихын тулд яах ёстойг тэдэнд зааж зөвлөсөн юм. Энэхүү ном нь хорин нэгдүгээр зуунд хүмүүстэй үр дүнтэй харилцахад туслах гарын авлага бөгөөд өөрсдийн санаагаа үйл хэрэг болгохыг хүссэн хэн бүхний сонсвол зохих ном юм.
Илтгэлийн тухай ойлголттой болно. Амжилттай илтгэл тавих аргад суралцана. TED илтгэл яагаад гайхамшигтай талаар мэдэж авна. Илтгэх урлагийн ирээдүй, бид хаашаа явж байна вэ гэдгийг мэдэж авна.
Ярих чадвараа сайжруулахыг хүссэн хэн бүхэн Илтгэх урлаг сонирхдог хүмүүс Өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй хүмүүс