Үнэ:
(Хязгааргүй сонсох 1 сарын эрх)
Үр хүүхэдтэйгээ урамтай сайхан, сэтгэл тэнийм харилцаатай байх боломж хүн бүрд бий. "Эцэг эх байх нь галзуу хулганаар давхих мэт" ном үр хүүхэдтэйгээ хайр дүүрэн, бат бэх харилцаатай байхад эцэг эхчүүдэд туслахаар бичигджээ. Yp хүүхдээ эрүүл саруул хүн болгон өсгөн торниулахад амин чухал үндсэн чадварууд юу юу байхыг илэрхийлэн харуулахдаа Ви Мин мэдрэмжтэй санаанууд, ухаалаг жишээ зөвлөгөөгөө амьдралд нийцтэй, эерэг хэлбэрээр бичжээ. Энэ бол эцэг эхчүүд шууд хэрэгжүүлж эхэлж болохуйц аргуудыг агуулсан тун ч ухаалаг хэрнээ сэтгэлд нийцэхээр ном юм. Yp хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд тулгардаг янз бүрийн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд туслах бодитой, хэрэгтэй санал зөвлөмжүүдээ Ви Мин хүргэхдээ чухам гол асуудлуудыг хөндөж чадсан байна.
Ээж, аав нар үр хүүхдүүдтэйгээ хэрхэн харьцах тухай мэдэж авна. Үр хүүхэдтэйгээ хайр дүүрэн, бат бэх харилцаатай байх талаар суралцана. Үр хүүхдээ эрүүл саруул хүн болгон өсгөн торниулахад хэрэгтэй чухал чадваруудыг мэдэж авна. Эцэг эхчүүд амьдралд хэрэгжүүлж болохуйц аргуудыг мэдэж авна.
Ээж, аав нар Өвөө, эмээ нар Хүүхэдтэй болохыг төлөвлөж байгаа хүмүүс