Үнэ:
(Хязгааргүй сонсох 1 сарын эрх)
Жаахан дээрэлхүү даргатай боловч хүний нөөцийн албандаа гомдол гаргах, ажлаа хаяад зугтах, ажлаас гарах өргөдлөө өгөх ямар ч боломжгүй хэцүүхэн ажил бол ээжийн ажил. Ээж байна гэдэг үнэхээр гайхалтай, сайхан зүйл гэдгийг тайлбарлах, эсвэл хэрхэн мундаг ээж болох тухай өгүүлэх хэдэн арван ном, зохиол байдаг ч яг энэ ном шиг бодит үнэнийг шулуухан бичсэн нь туйлын ховор билээ. Яг л найзтайгаа ярилцаж буй мэт хамтдаа инээж, хамтдаа тайвширч, хамтдаа бодит үнэнийг хүлээн зөвшөөрөх төдийгүй ээжийн завгүй өдрүүдийн хэдийд ч барин тавин уншихад нэн тохиромжтой ном юм.
Кэт, Нат хоёрын бодит түүхүүдтэй танилцана. Ээж байна гэдэг хэчнээн гайхалтай, сайхан зүйл болохыг мэдэрнэ. Эхнэр, ээжийгээ илүү их ойлгоно. Урам эрч хүч авна.
Ээж нар Эмэгтэйчүүд Аавууд, нөхрүүд, ирээдүйн аав нар, ах нар Хүүхэдтэй болохыг төлөвлөж байгаа хүмүүс