Амар мөрөн: Орос Хятадын завсарт

Амар мөрөн: Орос Хятадын завсарт

Аудио ном:

10 цаг 11 мин

Үнэ:

₮ 25,500

(Хязгааргүй сонсох 1 сарын эрх)

Дэлгэрэнгүй мэдээлэл

Агуулга

"Азийн зүрхэнд эртний хээр тал ба ой шугуй нийлэх жимээр Монголын уудам хөндий Сибирийн зүг номин далай мэт хошууран цэлийнэ. Энэхүү газар нутгийн амар амгалан барагтайд үл эвдэгдэнэ. Хамгийн алс цэгт нь Оросын хил орчимд таван хавтгай дөрвөлжин бээр газарт аялагчид орохыг хоригложээ. Нэгэн цагт Чингис хааны эх орон асан уулархаг нутаг эдүгээ бараг ариун дагшин цөл газар болсон аж. Тийш чиглэсэн нарийн зөрөг хаалтад тулж, биднийг байгаль хамгаалагчийн үүдэнд авчрав. Ингээд хоёр морьтон болон хөтөч зэрэг бидний хүмүүс хэн нь ч сайн мэдэхгүй бүс рүү орохоор хүлээж байлаа. Энэ буйд нутгийн хаа нэгтээ алсад дэлхийн хамгийн сүрлэг мөрнүүдийн нэг нь урсдаг. Мянга гаруй бээр үргэлжилсэн урсгал Орос, Хятадын дундах хилийг үүсгэнэ: эртний үл итгэлцлээс үүдсэн зааглах шугам. Амар мөрнийг төсөөлөхөд бэрх. Өрнөдийнхөнд хүршгүй алс мэт санагдах тул сонссон хүн ч бараг байхгүй. Мөрний уртын талаар маш олон янзын үнэлгээ байдаг агаад дэлхийд уртаараа наймд заримдаа аравт бичигддэг гэсэн яриа бий".

Номыг сонссоноор

Колин Таброны Амар мөрний дагуу аялсан аялалтай танилцана. Амар мөрөн дагуух Орос, Хятадын хөгжлийн ялгааг мэдэж авна.

Сонсоход тохиромжтой хүмүүс

Аялал жуулчлал болон аялах дуртай хүмүүс Газарзүйн мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй хүмүүс Сонирхолтой үйл явдал сонсох дуртай хүмүүс

Колин Таброн

Санал болгох

Capital and Interest

Capital and Interest

Эүгэн вон Бом - Баверк

Хүүхдээ хэрхэн ойлгох вэ

Хүүхдээ хэрхэн ойлгох вэ

Светлана Дорошева