Үнэ:
(Хязгааргүй сонсох 1 сарын эрх)
Үерт дарагдсан худгийн дэргэд тамхи татан сууцгааж байгаа хүмүүс, усан хулгана болтлоо хөлөрсөн морьд цөм худгийн нөгөө талд, угийнхаа янзаар л харайх гэсэн юм шиг хөлөө сарвайлгасан боловч амаараа шороо үнхээд гулдайн эцэслэсэн чоныг харж байлаа. Гурав хоногийн өмнө энэ худагт тэмээ услаад зогсож байхад, хөшиглөсөн хар үүл хуйлран нүүгэлтсээр, тэнгэр хойноосоо харанхуйлж, азарган бороо сүрхий ширүүн шаагьж, хамаг хувцсаа шалба цохиулсныг санаад "Айхавтар ширүүн бороо ороогүй сэн бол юунд ингэж ажил түвэг болох билээ" гэж өвгөн Найдан бодолхийлэн сууна.
Сонирхолтой Туужаар хамтдаа аялж өнгөрүүлнэ. Монголын аж ахуй байдалтай танилцана.
Монголын уран зохиол сонирхдог хүмүүс Тууж сонирхдог хүмүүс