Таны цалин нэг л мэдэхэд дуусчихсан, зарлага нь орлогоосоо давчхаад байна уу? Хуримтлуулна гэдэг боломжгүй мэт санагдаж байна уу? Тэгвэл энэхүү ном танд цалингаасаа хуримтлуулж, түүгээрээ хөрөнгө оруулалт хийж санхүүгийн эрх чөлөөнд хүрэх арга замыг бодит түүх, амьдралын туршлага дээр үндэслэн тайлбарлах болно. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломж хүн бүрд нээлттэй. Харин хэрхэн/яаж хүрэх арга замыг тус номоос сонсоорой.
Хуримтлуулна даа гээд удаан хугацаанд бодож явсан бодлоо бодитоор хэрэгжүүлэх урам зориг авна. Хадгаламж, бонд, хувьцааны багцаа хэрхэн бүрдүүлэх талаар ойлголттой болно. Хөрөнгө оруулалт хийсэн туршлагуудтай танилцана. Монгол дахь хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниудын талаар мэдээлэлтэй болно.
Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хүссэн хэн бүхэн Цалингаас цалингийн хооронд явсаар, хуримтлуулж чадахгүй байгаа хүмүүс Хөрөнгө оруулалт хийх тухай сонирхож байгаа хүмүүс Хөрөнгийн зах зээлийн бодит туршлагыг мэдэхийг хүссэн хэн бүхэн