Ф. Бөрнэт

Ф. Бөрнэт гэж хэн бэ? Ф.Бөрнэт бол XIX Зууны хүүхдийн зохиолчдын гол төлөөлөгч билээ. Түүний бичсэн олон зохиол хүүхдийн Сонгодог зохиолыг тэргүүлдэг. Гол төлөв ёс суртахууны асуудлыг хөндөж, Дотоод сэтгэлийн гоо сайхныг эрэлхийлсэн тэдгээр зохиолууд аль ч орны хүүхэд багачуудын оюун, сэтгэлийн амин чухал хэрэгцээ болсоор иржээ. Фрэнсес Ходсон 1849 оны 11-р сарын 24-нд Английн Манчестерт төржээ. 16 настайд эцэг нь нас барж, амьдрал хайн гэр бүлээрээ Америкт шилжин суурьшсан байна. Удалгүй Ээж нь ч бас өөд болж, 18 настай Фрэнсес охин дөрвөн дүүгээ өсгөх үүрэгтэй өрхийн тэргүүн болж үлдсэн аж. 1873 онд доктор Сван Бөрнэттэй гэрлэж, түүний овгийг авчээ. 1886 онд түүний алдарт зохиолуудын нэг болох "Фаунтлерийн Бяцхан Эзэнтэн" буюу "Сайхан сэтгэлт Бяцхан Эзэнтэн" зохиол нь хэвлэгдэж, тэр дороо л 20-иод хэвлэлийн газраас хэвлэн гаргах болов. Тэрээр 1905 онд АНУ-ын иргэншил авч, 1909 оноос бүрмөсөн Америкт суурьшсан байна. Өсвөр насныхныг өөрсдийгөө болон орчин тойронд нь буй хүмүүс, анд нөхдөө ойлгон таних, сайхан санаа, сайн үйлийн үнэ цэнийг мэдрэхэд нэн чухал нөлөө үзүүлдэгт нь дэлхийн олон оронд Бөрнэтийн зохиол бүтээлүүдийг орчуулан Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөртөө оруулдаг байна. Монголын маань ирээдүй болсон хүүхэд залуус ч мөн дэлхий нийтээр уншиж буй түүний зохиол бүтээлүүдтэй танилцан, оюуны цэнгэлд умбаж, сэтгэл зүрх нь энэрэл хайраар бялхаж, ухаарлын од шүүрэх болтугай хэмээн хүснэ. Түүний бүтээлүүд: "Эсмерелда", "Хосегийн хөөрхөн эгч", "Цэнхэр цэцгийн орон", "Racketty-Packetty House", "Сайн чоно", "Нууц цэцэрлэг", "Алдагдсан ханхүү", "Цагаан хүмүүс", " Робин" зэрэг олон номуудыг бичжээ.

Зохиолчийн оруулсан номнууд

Нууц цэцэрлэг

Нууц цэцэрлэг

Зохиолч:

Ф. Бөрнэт

Аудио ном:

Үнэ:

₮ 25,500

(Хязгааргүй сонсох 1 сарын эрх)