Халдварт өвчний улмаас цор ганцаараа үлдсэн эрх танхил Мэри охин нагац ахындаа очно. Нагац ах нь хэзээ ч гэртээ байдаггүй нэгэн бөгөөд түүний эхнэр арван жилийн өмнө өөд болжээ. Нагац ахынх нь байшинд учир битүүлэг зүйл олон бий. Мэригийн үеэл болох авга ахынх нь хүнд өвчтэй хүү нэгэн нууцлагдмал өрөөнд байсныг Мэри олно. Сэтгэлээр унасан хүүг хэн хүнгүй л хэзээ мөдгүй үхнэ гэдэг байжээ. Мэри болон түүний найз Дикон нар өвчтэй хүүд хэрхэн сэтгэлийн дэм өгч, хүүд амьдрах урам зориг өгөхийг энэхүү номоос сонсоорой.
Мэри болон түүний найз нөхдийн адал явдалтай танилцана. Найз нөхөрлөлийн үнэ цэнийг ойлгож авна. Хүнд тус болохын чухлыг мэдэж авна. Гэр бүл гэдэг ямар чухал болохыг ойлгоно.
Хүүхдэдээ сонирхолтой ном хайж буй эцэг, эхчүүд Хүүхэд багачууд