Нүдэнд үл үзэгдэх өчүүхэн жижиг зүйл хүн төрөлхтний төдийгүй ертөнцийн мөн чанарыг тээж, олон мянган жилээр уламжлагдаж буй зүйл бол ген юм. Гений удамшлыг танин мэдэх үе үеийн оролдлого, туршилтууд, хүний геномын бүтэц, ажиллах механизмын талаарх бидний хуримтлуулсан мэдлэг мэдээллийг иж бүрэн сонирхолтой байдлаар тайлбарласан энэхүү номоос та түүхэн, зөгнөлт, шинжлэх ухааны чиглэлийн үнэ цэнтэй мэдээллүүдийг авах болно.
Нэгэн амьд биетийн шинж чанарыг нөгөөд дамжуулдаг удамшлын мэдээллийг агуулагч гений талаарх мэдлэгийг олж авна. Гений мэдээллээр дамжуулан өөрийгөө бусдыг илүү танин мэднэ. Өнгөрсөн үеийн түүхийг шинжлэх ухааны тусламжтайгаар маш тодорхой ойлгоно.
Шинжлэх ухааны үндэслэлтэй туршилтуудыг сонирхон судалдаг хүмүүс Шинжлэх ухааны сонирхолтой ном хайж буй хүмүүс Хүүхэд яагаад ээж аавыгаа ч биш өвөө эмээгээ дуурайх боломжтой гэдгийн учир шалтгааныг сонирхож буй хүмүүс Гений талаарх шинжлэх ухааны ойлголтыг илүү ихээр мэдэхийг хүссэн хүмүүс Энэ чиглэлээр гүнзгийрүүлэн суралцдаг оюутан залуус