Үнэ:
(Хязгааргүй сонсох 1 сарын эрх)
13-р зууны их Монгол улсыг гярхай дүрслэл, хэрсүү бичлэгээр түүхэн баримтат уран зохиолд цоо шинэ зам мөр гаргаж, эргэлт хийсэн зохиол юм. Уг роман нь адал явдалт кино、жүжиг мэт маш сонирхолтой дүрслэлтэй, түүхэн баатруудын бодитой, үнэмшилтэй дүрүүд нь гойд уран юм. Хоорондоо нягт уяалдаатай түүхэн мөртлөө хүн талаас нь амттай бичдэг өвөрмөц авьяаслаг зохиолчийн бүтээл билээ. Мөн түүхийн олон мэдээлэл агуулсан байдгаараа онцлогтой. Түүхэн цаг үед очсон мэт сэтгэгдэл, мэдрэмж төрүүлэх уг романыг уншсанаар Монголын гайхамшигт түүхээр мөн баатруудтай цуг аяласан мэт болно.Энэ цагт ашиглаж болох санаа туршлага хүртэл авах болно. Чингис хаанаар дамжуулан дэлхий дахинд Монголын цар хүрээ ухаанаа түгээх ном юм. Монголчууд гэж хэн юм бэ? Гэх асуулт танд байдаг бол эргэлзэлгүй энэ романыг унш.Тэд бол эртнээс глобал сэтгэлгээтнүүд бөгөөд одоо цагын хүмүүс бидэнд авах зүйл ихтэй зохиол юм.
Түүхэн романыг сонссоноор амьдралын утга учир, их үйл хэрэг, үйлийн үрийн талаар эргэцүүлнэ. Зохиолчийн шилдэг бүтээлийг мэргэжлийн өгүүлэгчээр дамжуулж зохиолын утга уянга, үйл явдлыг мэдрэх болно.
Уран зохиол сонирхдог хэн бүхэн Монголын түүхэн уламжлал, соёлын талаар мэдэх сонирхолтой, судалдаг хүмүүс Амьдралын утга учир, жаргал зовлонгийн талаар эргэцүүлэх хэн бүхэн