Японы орчин үеийн уран зохиолчдын шилдгүүдийн нэг Мори Огайгийн энэхүү номоос та хайр сэтгэл, санамсаргүй учрал, хувь заяа, хагацлын талаарх сонирхолтой түүхийг сонсох болно. Мөнгөгүй байхын зовлонг туулан хувь заяатайгаа эвлэрсэн эмэгтэйчүүдэд тохиолдсон бэрхшээл, амьдралын хором мөч бүрийг гүн гүнзгий дүрслэн харуулсан товч бөгөөд сонирхолтой тууж таныг хором ч уйдаахгүй.
Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх хэрэгтэйг дахин ухаарна. Хайр сэтгэл, хувь заяа, хагацлын талаар эргэцүүлнэ. Амьдралын утга учрыг дахин ухаарна. Тухайн үеийн эмэгтэйчүүдэд тохиолдож байсан бэрхшээлийг мэдэрнэ
Хайр сэтгэл, хувь заяаны талаар сонирхдог хүмүүс Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхыг эрмэлздэг хүмүүс Богино тууж сонсох сонирхолтой хүмүүс