Москва дахь айлчлалын, ялангуяа ЗХУКН-ын ХХ их хурлын дараагаас Дамба өөрийгөө ямархуу том тушаал дээр оччихсоноо мэдэрлээ. Тэрээр Цэдэнбалыг Ерөнхий сайд болоход нь гол дэмжлэг үзүүлсэн. Хариуд нь Цэдэнбал түүнийг намын нэгдүгээр нарийн бичгийн дарга болгосон. Энэ нь Цэдэнбалыг улс оронд нэгдүгээр хүн байж өөрийгөө хоёрдугаар хүн болохыг зөвшөөрсөн хэрэг. Гэтэл өөрийнх нь суудал илүү үнэтэй болохыг Кремлийн толь улам бүр тод болгож байлаа. Цэдэнбал үүнийг мөн мэдрээд түрүүн түүнд өгсөн суудлаа одоо эргүүлж авах гэж далим хайх болов. Үүнийг нь ойлгохын хэрээр Дамба өөрийгөө хамгаалах арга бодох боллоо. Энэ нь сөрөг дайралт. Цэдэнбалыг зайлуулахаас нааш өөрийнх нь суудал улам хэврэг болж байлаа.
Юмжаагийн Цэдэнбалын намтар, түүхтэй танилцана. Одоогийн Монгол улс бий болоход хэрхэн нөлөөлсөн талаар мэдэж авна. Монголын үүх түүхийн талаар ойлголттой болно.
Монголын төрийн зүтгэлтнүүдийн намтар, түүхийг судалдаг, сонирхдог хүмүүс Түүх сонирхдог хүмүүс Монголын үүх түүхээ мэдэхийг хүссэн хэн бүхэн