Бямбасүрэнгийн Шарав

Бямбасүрэнгийн Шарав

Аудио ном:

8 цаг 58 мин

Үнэ:

₮ 25,500

(Хязгааргүй сонсох 1 сарын эрх)

Дэлгэрэнгүй мэдээлэл

Агуулга

Хөгжмийн нэрт зохиолч Б.Шарав гуайн бага наснаас урлагийн хөлгүй их далайд хөл тавьсан үүх түүхийн талаар өгүүлнэ. 1970-д оны сүүл үеэс, 1980-д оноос Монголын хөгжмийн зохиолчдын шинэ үеийнхэн уран бүтээлээрээ өөрсдийгөө тодорхойлон гарч ирцгээсэн юм. Энэ бол монголын хөгжмийн урлагт шинэ өнгө, аяс, хэлбэр маяг, шинэ санаа, агуулгыг хүчтэйгээр гаргаж ирсэн үе байдаг. 1983 онд Свердловск хотын М.П.Мусоргскийн нэрэмжит консерваторийг төгссөн Б.Шаравын “Замбуу тивийн наран” магтуу, түүний нэг ба хоёрдугаар симфонийн агуулга, түүнийгээ дагасан дуурьслын модерн хэллэг зэрэг нь өөрийн баялаг өнгө аяс, хэмнэлийн ялгарамж зэргээрээ тухайн үеийн нийгмийн өөрчлөлт, шинэчлэлтийг угтан хэлсэн, урьдчилан харсан, дуулсан, уриалан давшсан үзэл санааг агуулж байсан юм.

Номыг сонссоноор

Бямбасүрэнгийн Шарав намтар, түүхтэй танилцана. Монголын урлагийн их түүхийн замнал бий болоход хэрхэн нөлөөлсөн талаар мэдэж авна. Монголын урлаг дэлхийд цуурайтсан түүхийн талаар ойлголттой болно.

Сонсоход тохиромжтой хүмүүс

Монголын урлаг соёл судлаачид, түүхийг судалдаг, сонирхдог хүмүүс Урлаг сонирхдог хүмүүс Монголын үүх түүхээ мэдэхийг хүссэн хэн бүхэн

А.Амарсайхан