Бусад хэлэнд орчуулагддаггүй үгс байдаг. Тухайлбал Япон хэлний “Цундоку” гэх үг. Энэ нь эхний авсан номоо уншиж дуусаагүй байж, шинэ ном худалдаж авдаг хүнийг хэлдэг. Бид бүгдээрээ ийм хүнийг мэддэг ч Япон хэлэнд ийм хүнийг шууд заах үг байдгаараа тухайн Улсын соёлын ялгаатай байдлыг харуулж байгаа юм. Хятадын сүүлийн хэдэн арван жилийн амьдралын туршлага, нийгэм эдийн засаг, цаг уурын өөрчлөлтийг цөөн хэдэн өвөрмөц, үг хэллэгээр илэрхийлснийг та тус номоос сонсох болно.
Үгийн цаана агуулагдах утга санааг ойлгоно. Бусад хэлэнд орчуулагдахгүй бөгөөд шууд дүйцэх үгсийг мэддэг болно. Хятад хэлэн дэх үгийн сангаа нэмэгдүүлнэ. Зохиолчийн хурц тод үг хэллэг, уран дүрслэлээр дамжуулан Хятад Улсыг илүү ихээр танин мэднэ.
Үг гэдэг зүйлийн утга учрыг ойлгохыг хүссэн хэн бүхэн Хятад Улсыг мэддэг, илүү ихээр мэдэхийг хүссэн хүмүүс Хятад Улс руу сурахаар явах гэж байгаа оюутан залуус Хятад үгийн мэдлэгээ нэмэгдүүлэхийг хүсэж байгаа хүмүүс