Үнэ:
(Хязгааргүй сонсох 1 сарын эрх)
Ерөнхий сайдын орлогчийг Сангийн яамны сайдтай давхар гүйцэтгэж байсан Довчин сайд “Монголд ажиллаж байгаа зөвлөлтийн мэргэжилтний зарим нь шаардлага хангахгүй байгаа”-г зориглон хэлснээр барахгүй Монгол дахь Орос иргэнийг цөөлөх тухай санал улайм цайм шууд тавьсан аж. Иймэрхүү “ичгүүргүй” саналд Сталин яаж хандах нь мэдээжийн хэрэг байсан ба тэр үедээ дуугүй өнгөрсөн авч сүүлд нь Гэндэнтэй уулзахдаа орлогчоо өөр ажил давхарддаггүй хүнээр тавих нь зүйтэй гээд тэр нь Чойбалсан юм шүү гэж ойлгуулав. Чойбалсан “Би мал аж ахуй дээрээ ажилламаар байна” хэмээн ёсыг бодож татгалзаж буй байдал гаргахад Сталин “Та энэ ажилд очлоо гээд малаасаа холдохгүй харин ч ойртоно” гэж хариулснаар асуудал шийдэгдэх нь тэр.
Хорлоогийн Чойбалсангийн намтар, түүхтэй танилцана. Одоогийн Монгол улс бий болоход хэрхэн нөлөөлсөн талаар мэдэж авна. Монголын үүх түүхийн талаар ойлголттой болно.
Монголын төрийн зүтгэлтнүүдийн намтар, түүхийг судалдаг, сонирхдог хүмүүс Түүх сонирхдог хүмүүс Монголын үүх түүхээ мэдэхийг хүссэн хэн бүхэн